P2011-05-13 - Шалгалтын хувилбар 1

Төрөл: Сурагч

Хувилбар 1.

 

Монгол хэл:

1. “Ертөнцийн гурван цагаан” -ыг бич.

2. Бүдүүвчээр өгүүлбэр зохио:    Тэн, Тэ.н,Жн, Ж.н, То.н, Үү.

3. “Монгол түмэн адуугаа мал сүргийн манлай гэж үнэлдэг.” өгүүлбэрийг асуух өгүүлбэр болгон бич.

4. Хэлц үгийг тайлбарла:      амаа барих

5. Зүйр үгийг зөв найруулан бич:

             нарыг, өглөөний, бүү тооц, наранд

             жаргалыг, өсөхийн, бүү үз, жаргалд

6. Балархай эгшгийн үүргийг тайлбарла:    самбар

7. Дараах үгийг тийн ялгалаар ялгалла:      багш, Номин

8. Үгсийн аймгаар ангил:  явах, хавар, сайхан

9. Нөхцөлийг зөв залгаж бич: байшин + ийн, хавар + ын, морь + оор

10. Үгийн бүтцээр задлан бичээд зур: танилаасаа

 

Математик:

1. Илэрхийллийг бод:   1 000 000 – 27962 : 31 + 207 ž 76  =

2. Тэгшитгэлийг бод:  ( x – 420 ) ž 5 = 400

3. Нэртэй тоог бод: 342 тн + 476кг 2тн 125 кг =

4. Дараах тоог зуут, мянгатаар тоймло: 185 741

5. Дэлгүүрт 702 кг алим байв. Эхний өдөрт бүх алимны  – ыг, 2 дахь өдөрт үлдсэн алимны  -ыг, 3 дахь өдөрт үлдсэн хэсгийг худалдав. 3 дахь өдөрт хичнээн кг алим худалдсан бэ?

6. 306 ба 48-ийн үржвэрийг 34 дахин багасгаад 432-оор хорогдуулах илэрхийлэл зохиож бод.

7. 5кг 50 г-ийн  нь хэд вэ?

8. 0, 6, 9 –ийн цифрүүдээр 3 оронтой тоо хэдийг зохиож болох вэ?

9. 100о –ийн өнцөг байгуул. Энэ ямар өнцөг вэ?

10. Тэгш өнцөгтийн талбай нь 27 см.кв, өргөн нь 3 см бол уртыг олоод, тэгш өнцөгтийг зур.

 

Хүн байгаль:

1.  Нарны аймгийн хамгийн ойр байдаг 1 дэх гариг аль нь вэ?

        а. Сугар              б. Буд                 в. Ангараг

2. Амьд бие амьгүй биеэс ялгагдах шинж нь юу вэ?

            а........................          б. .......................   в. ........................

3. Дэлхийд аль гариг хамгийн ойр орших вэ?

                   а.Ангараг                 б. Буд                       в. Сугар

4. Сар дэлхийн ............................. мөн.

5. Хамгийн богино шөнө                     а.     6 сарын 22

    Хамгийн урт өдөр                            б.     12 сарын 22

 

Хүн нийгэм:

1. Ээжийн төрлийн садан ямар төрлийн холбоотой хүмүүс вэ?

                     а. цусан төрөл                     б. ясан төрөл

2. Их Монгол улс байгуулсныг хэдэн онд тунхагласан бэ? 

                     а. 1162                        б. 1206

3. Чихний чимэг болсон аялгуу сайхан  Монгол  хэл

    Чин зоригт өвөг дээдсийн минь өв их эрдэнэ

Сонсох бүрийд яруу баялгийг нь гайхан биширч

Сод их билэгт түмнээ бишрэн магтмуу би ...

Хэний шүлэг вэ?

             а. Д.Нацагдорж       б.  Б.Ренчин       в. Ч.Чимид

4. Монгол улс өмнө талаараа ямар улстай хиллэдэг вэ?

              а. Хятад             б. Орос           

5. Намрын улирлын саруудыг бич.

 

Сэтгэгдэл бичих :: Найздаа илгээх



:-)
 
xaax